Нийтэлсэн өдөр: 29/04/2023 Нийтэлсэн: admin Comments: 0

МОНГОЛ МЕНЕЖМЕНТ

2023 оны 4 сарын 19 – нд ШУТИС, Бизнесийн ахисан түвшний сургуульд тус сургуулийн  профессор багш, төгсөгчид, оюутан  суралцагчид оролцсон “Менежментийн монгол хэв шинж” сэдэвт   уулзалт ярилцлага болов. Уг уулзалт ярилцлагад  ШУТИС – ийн хүндэт профессор, ММХ -ы тэргүүн, МУГБ, Удирдлагын академийн профессор  Д. Цэрэндоржийн танилцуулсан хэлэлцүүлгийн  агуулгыг дор сийрүүлэн хүргэж байна.  Үүнд: Менежментийн тухай нэгдсэн ойлголт Энгийн/хялбарчилсан:    Асуудлыг шийдвэрлэх, ажил хэргийг гүйцэлдүүлэх арга ухаан Нарийн/мэргэжлийн: Хэсэг бүлэг…

Нийтэлсэн өдөр: 24/10/2022 Нийтэлсэн: Tserendorj Dagvadorj Comments: 0

Ур чадварын өөрчлөлт

Өнөө үед The World Economic Forum (WEF)  буюу монголоор Дэлхийн эдийн засгийн чуулган  хэмээх байгууллагыг  мэдэхгүй хүн цөөн биз ээ. Түүнийг анх 1971 онд Германы инженер, эдийн засагч  Клаус Щваб (Klaus Schwab) – ийн үндэслэн байгуулсан аж.   Швейцарийн Холбооны  улсын нийслэл Женева хотын Колони дүүрэгт төвтэй энэхүү олон улсын төрийн бус байгууллага өдгөө дэлхийн 1000 гаруй томоохон аж ахуйн нэгж байгуулагыг эгнээндээ багтаадаг байна. Тус байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл нь…

Нийтэлсэн өдөр: 20/06/2022 Нийтэлсэн: Tserendorj Dagvadorj Comments: 0

Сарлагт – Номын нээлт

Зохиогч энэхүү номондоо: Монголын нийгмийн түүхэн замнал, өнөө ба ирээдүй Төрсөн газар орон, нутаг ус, удам угсаа, ураг төрөл Хүмүүний амьдрал үйл. Байгаль, нийгмийн юмс үзэгдлийн талаарх оюун бодол, байр суурь Улс орны хөгжлийн бодлого, засаглал, менежментийн орчин үеийн асуудлыг тусган харуулахыг зорив Хоёр. Орчлонг тольдохуй Одод тэнгэр, орчлон ертөнц – хүмүүний хувь тавилан “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээлээр” хэмээх эзэн Чингис хааны үг, сургаалийг эргэн санахуй…

Нийтэлсэн өдөр: 25/01/2022 Нийтэлсэн: admin Comments: 0

Төвөгтэй асуудлыг шийдвэрлэх сэтгэлгээний 6 хэв маяг

  Төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд нэн шаардлагатай сэтгэлгээний 6 хэв маяг байдаг тухай саяхан МкКйнси компанийн гаргасан зөвлөмжийг дор сийрүүлэв. Энэ бол: 1. Маш сониуч байх; 2. Алдаа мадаггүй зүйл гэж байдаггүйг хүлээн зөвшөөрөх; 3. Асуудлыг эргүүлж тойруулж /360’/ тал бүрээс нь авч үзэх- Лууны нүдтэй байх; 4. Зогсолтгүй туршиж жинхэнэ байдлыг ойлгохыг хичээх; 5. Ухаантнууд бүгд нэг дор биш, олон түмний дунд ч бий гэдгийг санах; 6. Үзүүлэх, хэлэх хоёрыг…

Нийтэлсэн өдөр: 31/10/2021 Нийтэлсэн: Tserendorj Dagvadorj Comments: 0

Их дайжилтийн үе

Ковид-19 халдвар олон зүйлийг өөрчилж байна.                                Тэдгээрийн дотор хүмүүс сүүлийн үед өмнөх ажлаасаа гарч өөр ажилд шилжих үйл явц эрс эрчимжиж байгаа нь бизнесийн ертөнц дэх менежментийн нэг тулгамдсан асуудал болов. Энэ талаар МкКейнсийн зөвлөхүүдийн АНУ, Их Британи, Канад зэрэг 5 улсад хийсэн судалгааны дүн гарчээ. Уг судалгаанаас үзэхэд санал асуулгад хамрагдсдын 40 хувь нь…