Өнгөрсөн 8 дугаар сарын 2-оос 6-ны өдрүүдэд Токио хотноо Япон –Монголын олон улсын 10 дахь симпозиум амжилттай болж өндөрлөв.
Уг симпозиум, “Байгаль орчин – Төрийн бодлого – Менежмент” гэсэн сэдэвтэй байсан бөгөөд Монголын талаас шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Т.Дорж, Монгол улсын их сургуулийн дэд захирал доктор н.Даваасүрэн, КТМС-ын менежментийн салбарын эрхлэгч профессор Х.Батхүрэл нарын 20 гаруй төлөөлөгч оролцон илтгэл тавьж үг хэлсний дотор ММХ-ны ерөнхийлөгч Д.Цэрэндорж “Дэлхийн соёл иргэншил ба Монголчууд” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Уг илтгэлд Дэлхийн соёл иргэншилд нүүдэлчид, түүний дотор монголчуудын оруулсан хувь нэмэр, газар дэлхий, байгаль орчинтойгоо зохицон амьдрах нүүдэлчдийн соёл уламжлал, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж ярилцав.
Хурлын гол үзэл санаа нь өнгөрсөн 20-р зуун нь “бүтээн байгуулах” гэсэн нэрийн дор байгаль орчноо бохирдуулж сүйтгэх буюу товчоор хэлбэл “эвдэн бусниулах” зуун байсан бол 21-р зуун эвдсэн зүйлээ сэргээн босгох, тогтвортой, тэнцвэртэй хөгжлийн зуун болох ёстой гэдэгт чиглэгдсэн байв. Ялангуяа монгол улсын шинэ зууны хөгжлийн гараа нь “стратеги”-ийн гэгдэх дэлхийд хосгүй, байгалийн нөөц баялгийг ашиглах бодлогоор тодорхойлогдож буй өнөө үед “ баялгийн хараал”-д өртөж үзэсгэлэнт сайхан монгол орон, хаач байхгүй говь нутгаа сөнөөхгүй байхын тулд төр засгийн бодлого, сайн засаглал, зөв менежмент, тэргүүний технологи хичнээн хэрэгтэй байгааг хуралд оролцогч гадаад, дотоодын эрдэмтэд судлаачид онцгойлон тэмдэглэж байв.Өнгөрсөн 8 дугаар сарын 2-оос 6-ны өдрүүдэд Токио хотноо Япон –Монголын олон улсын 10 дахь симпозиум амжилттай болж өндөрлөв.
Уг симпозиум, “Байгаль орчин – Төрийн бодлого – Менежмент” гэсэн сэдэвтэй байсан бөгөөд Монголын талаас шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, шинжлэх ухааны гавьяат ажилтан, академич Т.Дорж, Монгол улсын их сургуулийн дэд захирал доктор н.Даваасүрэн, КТМС-ын менежментийн салбарын эрхлэгч профессор Х.Батхүрэл нарын 20 гаруй төлөөлөгч оролцон илтгэл тавьж үг хэлсний дотор ММХ-ны ерөнхийлөгч Д.Цэрэндорж “Дэлхийн соёл иргэншил ба Монголчууд” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Уг илтгэлд Дэлхийн соёл иргэншилд нүүдэлчид, түүний дотор монголчуудын оруулсан хувь нэмэр, газар дэлхий, байгаль орчинтойгоо зохицон амьдрах нүүдэлчдийн соёл уламжлал, өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг хөндөж ярилцав.
Хурлын гол үзэл санаа нь өнгөрсөн 20-р зуун нь “бүтээн байгуулах” гэсэн нэрийн дор байгаль орчноо бохирдуулж сүйтгэх буюу товчоор хэлбэл “эвдэн бусниулах” зуун байсан бол 21-р зуун эвдсэн зүйлээ сэргээн босгох, тогтвортой, тэнцвэртэй хөгжлийн зуун болох ёстой гэдэгт чиглэгдсэн байв. Ялангуяа монгол улсын шинэ зууны хөгжлийн гараа нь “стратеги”-ийн гэгдэх дэлхийд хосгүй, байгалийн нөөц баялгийг ашиглах бодлогоор тодорхойлогдож буй өнөө үед “ баялгийн хараал”-д өртөж үзэсгэлэнт сайхан монгол орон, хаач байхгүй говь нутгаа сөнөөхгүй байхын тулд төр засгийн бодлого, сайн засаглал, зөв менежмент, тэргүүний технологи хичнээн хэрэгтэй байгааг хуралд оролцогч гадаад, дотоодын эрдэмтэд судлаачид онцгойлон тэмдэглэж байв.