Posted on: 05/04/2011 Posted by: admin Comments: 2

Монголын менежментийн холбооноос “Бизнесийн байгууллагын менежментийн чадамж” мэргэжлийн үндэсний зөвлөлгөөнийг 1 сарын 28-нд зохион байгууллаа.
Тус зөвлөгөөн нь анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Зөвлөлгөөний зорилго нь монгол оронд менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явц, түүний өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж аж ахуйн нэгж, байгууллагуудын менежментийн чадамж, цаашдын зорилтыг тодорхойлох явдал байлаа.
Уг арга хэмжээг нээж, Монгол улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ“Бид ирэх 20 жилээ их бүтээн байгуулалтын үе гэж тодотгон томъёолсон. Мөн манай улсын эрчимтэй хөгжлийн гарааны жилүүд эхэлж байгааг олон улсын төдийгүй хувийн санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагын судлаачид ярьж тэмдэглэх болсон. Тиймээс бидний агуулга, мөн чанарын хувьд ч хүрээ далайцын талаасаа ч өмнөхөөсөө илүү нарийн төвөгтэй, оюун ухаан, эрдэм мэдлэг, мэргэжлийн ур чадвар шаардсан зорилго зорилтууд тосон хүлээж байгаа. Дэлхийн банкнаас саяхан боловсруулсан Монгол улсын эдийн засгийн төлөв байдлын тоймд манай улсын хөрөнгө оруулалтын төслийг удирдах чадвар, менежментийн чадавхи сул байгааг анхааруулсан байна. Дэлхий дээр баялагтай мөртлөө хөгждөггүй улс орнууд байна. Бас баялаггүй мөртлөө хөгжсөн улс орнууд байна. Үүний нэг том ялгаа бол засаглалын ялгаа юм. Тиймээс төр засгийн төдийгүй дотоодын компани, бизнес эрхлэгчид хөгжлийн шаардлагыг хангаж чадахуйц удирдлага, менежментийн тогтолцоог төлөвшүүлж, хөрөнгө санхүү, хүний нөөцийн хувьд баттай сууриа бүрдүүлж чадах ёстой” гэдгийг тэмдэглэж байсан юм.Түүнчлэн боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө төслийн менежментийн тогтолцооны талаар суралцах, улмаар бүхий л шатандаа энэхүү менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй”-г Монгол улсын Ерөнхий сайд онцолсон.


Энэхүү зөвлөлгөөнд аж ахуйн нэгж байгууллагуудын захирлууд, тэргүүлэх мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид нийтдээ 250 гаруй хүн оролцож манай улсад менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явц, аж ахуйн нэгж, байгууллагуудын чадамж, бизнесийн амжилтанд хүрэх арга зам, стратегийн удирдлага, компанийн засаглал ба нийгмийн хариуцлагын шүтэлцээний талаар санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
Уг зөвлөлгөөний үеэр бизнесийн салбарынхны зовлонг ойлгож, энэ тал дээр таатай бодлого явуулж, холбооны үйл ажиллагааг дэмжсээр ирсэнд талархалаа илэрхийлж, ММХ-ны тэргүүн, профессор Д.Цэрэндорж холбооныхоо хүндэтгэлийн цомыг “Менежер” сэтгүүлийн дугааруудын хамт Засгийн газрын тэргүүнд гардуулсан.
Дашрамд сонирхуулахад: Монголын менежментийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Менежментийн дээд өргөмжлөл гардуулах ёслолоос 2004 онд улс төр нийгмийн салбарын “Шилдэг менежер “-ээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд шалгарч байсан байна.Mongolian management association organized national convention named “business organization’s management capability” in 28th of January. The convention was special because it was organized first time in Mongolia. Convention’s goal was to analyze development process of modern management mindset in Mongolia, its current developments and to determine further goal.

During the opening ceremony, Mongolian prime minister noted, “We determined that next 20 years will be dedicated to creation. Local and international researchers note that years of faster growth have just begun. Therefore, goals and aims, which require intelligence, knowledge, and professionalism, are waiting for us. World Bank warned us that Mongolian ability to control investments and management capability are weak. There are countries, which rich in natural resource but cannot develop. Yet there are countries which do not have natural resources but developed in fast pace. Main difference is in the governance. Therefore, there is urgent need to establish management system in terms of human resource, leadership, and finance not only in government level but also in business companies”.

Furthermore, Mongolian prime minister pointed that in order to successfully implement huge projects we need to develop project management and apply it in all level of management.

In this convention 250 managers, CEOs, experts, scholars have participated and exchanged their opinions and raised discussion on modern management mindset, organization capability, ways to succeed, strategy, governance and social responsibility.

During the convention, Mongolian management association’s president Tserendorj.D expressed his gratitude to prime minister for supporting association’s activity and presented issues of “Manager” magazine and appreciation trophy.

The Mongolian Management Association has reviewed and awarded management excellence in Mongolia for the past 17 years. Prime Minister Batbold.S received “The best manager” award in 2004.

2 People reacted on this

  1. Дашрамд сонирхуулахад: Монголын менежментийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Менежментийн дээд өргөмжлөл гардуулах ёслолоос 2004 онд улс төр нийгмийн салбарын “Шилдэг менежер “-ээр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн С.Батболд шалгарч байсан байна.

  2. Уг зөвлөлгөөний үеэр бизнесийн салбарынхны зовлонг ойлгож, энэ тал дээр таатай бодлого явуулж, холбооны үйл ажиллагааг дэмжсээр ирсэнд талархалаа илэрхийлж, ММХ-ны тэргүүн, профессор Д.Цэрэндорж холбооныхоо хүндэтгэлийн цомыг “Менежер” сэтгүүлийн дугааруудын хамт Засгийн газрын тэргүүнд гардуулсан.

Leave a comment