Posted on: 05/04/2011 Posted by: admin Comments: 0

ХААИС, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим, БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газар, Монголын менежментийн холбоо, Жандагсүрэн сан хамтран зохион байгуулсан менежментийн VI олимпиадын аваргууд тодорлоо.
Олимпиадад нийслэлийн болон орон нутгаас ирсэн төрийн болон хувийн өмчит 17 сургуулиудын оюутнууд оролцож 3 оюутнаар баг бүрдүүлэн оюун ухаан, ур чадвараа сорьсон байна.
Уламжлал болсон энэ жилийн олимпиад хоёр өдөр үргэлжилж, шалгаруулалтыг холбогдох их, дээд сургуулийн багш нарын төлөөлөл бүхий мэргэжлийн комисс кейс ажиллах, тест бөглөх, бодлого бодох хэлбэрээр явуулсан байна.
Нийт оролцогчдоос медалийнхаа тоогоор ХААИС-ийн ЭЗБС-ийн П.Буяннэмэх ахлагчтай баг 68.51, ШУТИС-ийн КтМС-ийн Б.Мөнхжаргал ахлагчтай баг 57.48, СЭЗДС-ийн Н.Цэнгэл ахлагчтай баг 50.15 оноогоор эхний байрт шалгарсан бол, багийн дүнгээр ХААИС-ийн ЭЗБС 171.15, МУИС-ийн ХҮС 101.51, ШУТИС-ийн КтМС 88.48 оноогоор тус тус тэргүүлжээ.


Мөн уран сэтгэгч оюутнаар Их засаг их сургуулийн оюутан Ч. Болормаа, шилдэг илтгэгч оюутнаар, ШУТИС-ийн КтМС-ийн оюутан Б.Мөнхжаргал, оюутны багийн шилдэг удирдагч багшаар ХААИС-ийн ЭЗБС-ийн багш Д.Мягмарсүрэн нар тодорсон байна.
Энэ оны менежментийн улсын олимпиадын гол онцлог бол оюутнуудын менежментийн мэдлэг чадварыг сорих уламжлалт уралдаан тэмцээнүүдээс гадна Монголын Менежментийн Холбооноос эрхлэн анх удаа манай орны их дээд сургуулиудын дотроос менежментийн шилдэг тэнхим (профессорын баг), шилдэг багшийг шалгаруулж, шагнал, өргөмжлөл олгосон явдал байлаа. Нийт 20 гаруй их, дээд сургууль коллеж материалаа ирүүлснээс шилдэг багшаар ХААИС-ийн ЭЗБС-ийн менежментийн тэнхимийн багш магистр Д.Кадирбек шалгарч гэрчилгээ, 500.000 төгрөг, шилдэг тэнхимээр ШУТИС-ийн КТМС-ийн Г.Батхүрэл ахлагчтай профессорын баг тэргүүлж батламж 1.000.000 төгрөгөөр шагнаж урамшуулав.
Шилдэг тэнхим (профессорын баг), шилдэг багшийг шалгаруулах гол үзүүлэлт нь тэнхим, багш нарын бичиж боловсруулсан ном, сурах бичиг, илтгэл, өгүүлэл, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлсэн зөвлөлгөө өгөх ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, тэдгээрийн үр дүн байв.
Энэ үеэр зохион байгуулагчид “Тус олимпиад нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаагаар батжуулах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэхээс гадна бизнес менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудыг сурталчлах тэднийг бизнесийн байгууллагуудтай холбоход ач холбогдлоо өгсөн шударга уралдаан болсон” гэв.ХААИС, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим, БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газар, Монголын менежментийн холбоо, Жандагсүрэн сан хамтран зохион байгуулсан менежментийн VI олимпиадын аваргууд тодорлоо.
Олимпиадад нийслэлийн болон орон нутгаас ирсэн төрийн болон хувийн өмчит 17 сургуулиудын оюутнууд оролцож 3 оюутнаар баг бүрдүүлэн оюун ухаан, ур чадвараа сорьсон байна.
Уламжлал болсон энэ жилийн олимпиад хоёр өдөр үргэлжилж, шалгаруулалтыг холбогдох их, дээд сургуулийн багш нарын төлөөлөл бүхий мэргэжлийн комисс кейс ажиллах, тест бөглөх, бодлого бодох хэлбэрээр явуулсан байна.
Нийт оролцогчдоос медалийнхаа тоогоор ХААИС-ийн ЭЗБС-ийн П.Буяннэмэх ахлагчтай баг 68.51, ШУТИС-ийн КтМС-ийн Б.Мөнхжаргал ахлагчтай баг 57.48, СЭЗДС-ийн Н.Цэнгэл ахлагчтай баг 50.15 оноогоор эхний байрт шалгарсан бол, багийн дүнгээр ХААИС-ийн ЭЗБС 171.15, МУИС-ийн ХҮС 101.51, ШУТИС-ийн КтМС 88.48 оноогоор тус тус тэргүүлжээ.


Мөн уран сэтгэгч оюутнаар Их засаг их сургуулийн оюутан Ч. Болормаа, шилдэг илтгэгч оюутнаар, ШУТИС-ийн КтМС-ийн оюутан Б.Мөнхжаргал, оюутны багийн шилдэг удирдагч багшаар ХААИС-ийн ЭЗБС-ийн багш Д.Мягмарсүрэн нар тодорсон байна.
Энэ оны менежментийн улсын олимпиадын гол онцлог бол оюутнуудын менежментийн мэдлэг чадварыг сорих уламжлалт уралдаан тэмцээнүүдээс гадна Монголын Менежментийн Холбооноос эрхлэн анх удаа манай орны их дээд сургуулиудын дотроос менежментийн шилдэг тэнхим (профессорын баг), шилдэг багшийг шалгаруулж, шагнал, өргөмжлөл олгосон явдал байлаа. Нийт 20 гаруй их, дээд сургууль коллеж материалаа ирүүлснээс шилдэг багшаар ХААИС-ийн ЭЗБС-ийн менежментийн тэнхимийн багш магистр Д.Кадирбек шалгарч гэрчилгээ, 500.000 төгрөг, шилдэг тэнхимээр ШУТИС-ийн КТМС-ийн Г.Батхүрэл ахлагчтай профессорын баг тэргүүлж батламж 1.000.000 төгрөгөөр шагнаж урамшуулав.
Шилдэг тэнхим (профессорын баг), шилдэг багшийг шалгаруулах гол үзүүлэлт нь тэнхим, багш нарын бичиж боловсруулсан ном, сурах бичиг, илтгэл, өгүүлэл, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлсэн зөвлөлгөө өгөх ажил, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, тэдгээрийн үр дүн байв.
Энэ үеэр зохион байгуулагчид “Тус олимпиад нь оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онолын мэдлэгийг гүнзгийрүүлж, практик үйл ажиллагаагаар батжуулах, сонгосон мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэхээс гадна бизнес менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, коллежуудыг сурталчлах тэднийг бизнесийн байгууллагуудтай холбоход ач холбогдлоо өгсөн шударга уралдаан болсон” гэв.

Leave a comment