Posted on: 20/02/2013 Posted by: admin Comments: 0

Монголын Менежментийн Холбооноос 20 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Менежментийн Шилдэгүүдийг Шалгаруулах ёслол”  2013 оны 2 сарын 08-нд болж өнгөрлөө.

Энэ удаагийн шилдэгүүдийн шагналын салхийг хагалж “Скайтел” грүппийг үйлчилгээний арга хэлбэр, технологийг боловсронгуй болгож, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, орчин үеийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, мөн ажилтнуудынхаа мэдлэг чадварыг дээшлүүлж, төгс чанарын менежментийг хэрэгжүүлэн үр дүнтэй ажилсаныг нь үнэлж “Шилдэг менежменттэй байгууллага”-р тодруулсан байна.

Харин “Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч шилдэг аж ахуйн нэгж”-р Энержи Интернэшнл шалгарчээ. Уг компани 2003 онд үүсэн байгуулагдсанаасаа хойш эрчим хүчний чиглэлээр зөвөлгөө өгөх, зураг төсөл хийх, байгууламж барих, ашиглах, засвар үйлчилгээг эрхэлсээр иржээ. Өнгөрсөн жилийн томоохон бүтээн байгуулалтаас нэрлэвэл “Оюутолгой” компанийг цахилгаанаар хангах 40 мбт дизель цахилгаан системийн ашиглалт засварыг хариуцаж ажиллахдаа 200 гаруй ажлын байрыг бий болгосон байна. Энержи Интернэшнлийн захирал Н.Мөнхөө хэлэхдээ “Бид байгаль орчинд ээлтэй шинэ техник технологийг ашиглахыг чухалчилж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ч онцгой анхаарч ажиллаж байна” гэжээ.

Сэтгэлгээ, ур чадвар, арга барилаараа бусдаас онцгойрч Монголын нийгмийг өөрчлөн, шинэчлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй шилдэг менежерүүдийг шалгаруулж “Шилдэг Менежер / СЕО” цол олгов. Мэдээллийн технологи, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын оны онцлох хүмүүс шилдэг менежерүүдээр:

  • Монгол эмимпэкс концерн ХК –ийн гүйцэтгэх захирал Батбаярын Болормаа.
  • Хаан гэр ХХК-ийн ерөнхий захирал Мягмарын Есөнмөнх.
  • Мигма электоникс ХХК-ийн ерөнхий захирал Батчулууны Анхныбаяр.

Соёл боловсрол эрүүл мэндийн салбараас шалгарсан оны онцлох хүн шилдэг менежерүүдээр:

  • УА-ын менежментийн тэнхимийн эрхлэгч доктор проф Д.Ганбаатар
  • ТТДС-н сургалт эрхэлсэн захирал Пүрэвдоржийн Нарантуяа
  • Баянзүрх эмнэлэг ХХК-ийн ерөнхий захирал Буддоржийн Дашяндаг
  • “Дунд урт” продакшний захирал Цэрэндоржийн Жамбалсүрэн.

Төрийн захиргаа- нутгийн удирдлагын салбарын оны онцлох хүн шилдэг менежерээр:

  • Сүхбаатар аймгийн  засаг дарга Жамбын Батсуурь.

Эрчим хүч аж үйлдвэрийн салбарийн шилдэг менежерээр:

  • М-СИ- Эс Интернэшнл ХХК-н гүйцэтгэх захирал Цэрэнсэрээтэрийн Ганболд.

Нийгэм соёлын салбарын шилдэг менежерээр:

  • Дашчойлон хийдийн тэргүүн хамба Чойжилжавын Дамбажав нар тус тус шалгарав.

“Менежментийн Шилдэгүүдийг Шалгаруулах ёслол” талаарх тодорхой мэдээллийг МЕНЕЖЕР сэтгүүлийн энэ оны эхний дугаараас уншаарай.

 

 

 

 

 

 

 


 

 

 

Leave a comment