Бидний өмнө гаргаж байсан Менежер сэтгүүлд гарсан нийтлэлүүдийг уншигч та бүгдэдээ гаргахаар зорилоо. Энэ удаад Цэнхэр далай стратеги институтийн ерөнхий захирал, ахлах профессор Б.Чан Ким, Инсеад их сургуулийн стратеги, олон улсын менежментийн Рэнэ Маубүрнэ нарын бүтээл Цэнхэр Далай Стратеги номын онцлох бүлгүүдийг нэгтгэн гаргаж байна. Цэнхэр далай стратеги нь өнөөгийн үсрэнгүй хөгжиж буй өрсөлдөөнт зах зээлд хэрхэн амжилттай оршин тогтноход тусална гэдэгт найдаж байна.
Өрсөлдөөн ихтэй талбарт тогтмол үр ашигтай ажиллана гэдэг амаргүй. Тэгвэл зах зээлийн өрсөлдөөнгүй хэсэгт Цэнхэр далай стратегийг үүсгэж чадсанаар амжилт олох боломжтой. Нарны цирк хэмээх компанийн өнгөрсөн 10 жилийн хугацаанд орлогоо 22 дахин хувиар нэмэгдүүлж чадсан амжилтын талаар өгүүлье. Та сонирхож байна уу тэгвэл анхааралтай уншаад үзээрэй. Удирдлагуудынх нь хэлж байгаагаар тэд циркээ шинэчлэлээс эхэлжээ.
Өнөө үед циркийн бизнес ашиггүй байсаар байна. Гэвч 1984 онд Канадад Нарны цирк нэртэй гудамжны болон мэргэжлийн гимнастикчдыг нийлүүлсэн компани анх байгуулагджээ. Циркийг хамгийн их үздэг үйлчлүүлэгчид болох хүүхэд багачууд нь компьютер тоглоом тоглодог болсон төдийгүй, ан амьтан хамгаалах нийгэмлэг үзвэрт амьтан ашиглахыг хориглосноос болж энэхүү бизнес уналтанд орж эхэлсэн юм. Гэвч компани нь циркийн зах зээлийн өрсөлдөөн дундаас ашиг орлого олох нь бүтэшгүй гэдгийг ойлгож ихэнх ашгийг бүрдүүлдэг хүүхдүүдийн оронд кино театр, дуурь, балет зэрэг цирктэй харьцуулахад хэд дахин их мөнгө төлж үздэг үзэгчид болох насанд хүрэгчдийг өөртөө татаж чадсанаар тэдний бизнесийн амжилтын гараа нь байлаа.
Нарны циркийн амжилтыг ойлгохийн тулд эхлээд зах зээлд цэнхэр болон улаан далай байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Улаан далай нь өнөөгийн өрсөлдөөнт зах зээл юм. Энэ далайд компаниуд өрсөлдөгчөөсөө илүү гарч эрэлтийг булааж аваxыг оролддог. Энэхүү далай дахь компаниуд олшрох тусам ашиг орлого нь буурдаг.
Цэнхэр далай нь урьд өмнө нь мэдэгдээгүй өрсөлдөөнгүй зах зээлийн орон зай юм. Энэ зайнд хурдан хөгжиж ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжтой.
Цэнхэр далайг үүсгэх хоёр арга байдаг. Эхнийх нь шинэ салбараа нээх. Жишээ нь онлайн худалдааны ebay компанийг дурьдаж болно. Гэвч ихэнхдээ цэнхэр далай улаан далайгаас үүсэн гарч ирсэн байдаг. Нарны цирк ч шинэ хэрэглэгчийг татаж цэнхэр далайг үүсгэсэн байдаг.
Судлаачид өнгөрсөн жилүүдэд 30 гаруй салбарт 150 цэнхэр далай шинээр бий болсоныг тогтоосон юм. Судлаачид эдгээр цэнхэр далай дахь компаниудыг судалж улаан далай дахь өрсөлдөгчтэй нь харьцуулжээ. Судалгаанаас харахад цэнхэр далайг үүсгэж байгаа хүчин зүйл нь стратегийг зөв боловсруулахаас эхэлдгийг тогтоожээ. Ихэнх менежерүүд энэхүү хоёр далайн ялгааг ойлгож чадахгүйгээс улаан далайгаас гарч чаддаггүй юм.
Цэнхэр далай нь шинэлэг мэт сонсогдож боловч тийм биш юм. Ирээдүйг харвал цэнхэр далай стратеги хүн төрөлхтөний хөгжлийн гол хүчин зүйл байх болно гэдэг нь илэрхий. Улаан далай дахь өрсөлдөөний талбар улам багассаар байна. Өөрөөр хэлбэл улаан далайг ханасан зах зээл гэх нь ч бий. Техник технологийн нээлт хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, олон арван шинэ бүтээгдэхүүн болон үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломжийг олгож байна. Олон улс дахь арилжаа худалдаа хурдацтай хөгжиж, монополь гэх мэт эдийн засгийн үг хэрэглэгдэх тоо багасаж байна. Гэвч хөгжингүй орны хүн амын тоо багасах шинж тэмдэг илэрж байгаа боловч тухайн орны зах зээл дэх компанийн тоо улам өссөөр. Үүний үр дүнд бүтээгдэхүүн болон үйлчилгээ хоорондоо улам ойртож худалдан авагчид үнэ дээр тулгуурлан сонголт хийх хандлага ажиллагдаж эхэлж буй.
Цэнхэр далайг тодорохойлох нь:
Улажлалт стратегийн сонголт нь нэг бол бусдаас ялгарах эсвэл хямд үнэ байдаг. Харин цэнхэр далайн хувьд бусдаас ялгарах, хямд үнэ хоёрыг зэрэг хэрэгжүүлдэг явдал юм. Жишээлбэл: Нарны цирк бусад циркүүдтэй адил чадварлаг жүжигчид болон циркийн амьтад дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулаагүй харин театрийн хэлбэрт шилжиж майхан дотроо номероо явуулдаг болсон. Үүний дараагаар өдөр болгон тоглолт ямар нэгэн сэдэвтэйгээр явуулж, зардлаа багасгаж, ялгарал болгон хямд үнийг зэрэг хэрэгжүүлж чадсанаараа амжилтанд хүрсэн аж. Энэ стратеги зөвхөн компанийн үнэ цэнэ, зардал, үнэ 3 нэгдэж байх урт удаан хугазааны цэнхэр далай стратеги хэрэгжих боломжтой юм.
Өнөө үед улаан далайгаас цэнхэр далай шилжихийг хичээж байгаа олон компани бий бөгөөд хамгийн гол нь өрсөлдөөн биш ялгарал цэнхэр далайг үүсгэдэг гэдгийг санах хэрэгтэй.
Улаан далай дахь компаниуд зах зээлдээ хамгаалах байр суурьнаас өрсөлддөг. Тэгвэл цэнхэр далай дахь компани хэрэглэгчдийн итгэлийг олж, шинэ зах зээлийг үүсгэдэг. Компаниуд инновацийн хэрэглээ, үнэ тогтоолттойгоо тэнцүүлээгүйн улмаас энэхүү стратегийг хэрэгжүүлж чаддаггүй байна.
Үнэт чанар:
Шинээр бий болсон зах зээлд үрсүлдүгч бага байдгийн улмаас үнэ буурна. Хэрэглэгчдэд цоо шинэ бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ санал болгож байгаа учир олох итгэл өсж, цаг өнгөрөх тусам тэрхүү итгэл улам өсөн, үнэ буурснаар өрсөлдөгч зах зээлд орох магадлал хумигддаг байна.
Сайхан мэдээлэл болжээ, Монголд хаанаас олж унших вэ?