Ковид-19 халдвар олон зүйлийг өөрчилж байна. Тэдгээрийн дотор хүмүүс сүүлийн үед өмнөх ажлаасаа гарч өөр ажилд шилжих үйл явц эрс эрчимжиж байгаа нь бизнесийн ертөнц дэх менежментийн нэг тулгамдсан асуудал болов. Энэ талаар МкКейнсийн зөвлөхүүдийн АНУ, Их Британи, Канад зэрэг 5 улсад хийсэн судалгааны дүн гарчээ. Уг судалгаанаас үзэхэд санал асуулгад хамрагдсдын 40 хувь нь өмнөх ажлаа орхисон буюу эсвэл ойрын 6 сарын дотор ажлаасаа гарах бодолтой байжээ. Тэдгээрийн нэлээд нь дараагийн ажлаа олсон, олоогүй одоогийн ажлаа өөрчлөхөөр шийдсэн аж. Сонирхолтой нь ажлаас гарах гол шалтгаан нь цалин хөлс, шагнал урамшуулалд биш, харин хүмүүсийн харилцаа, байгууллагын зан төлөв, удирдлагын арга барил, сэтгэл зүйн хүчин зүйл болохыг тогтоосон байна. Үүнийг судлаачид хүмүүсийн дунд бий болсон ажлаасаа залхах үзэгдэл буюу их дайжилтийн үе гэж нэрлээд асуудлыг шийдэх шинэ арга зам олохыг зөвлөж байна.