Төвөгтэй асуудлыг шийдвэрлэхэд нэн шаардлагатай сэтгэлгээний 6 хэв маяг байдаг тухай саяхан МкКйнси компанийн гаргасан зөвлөмжийг дор сийрүүлэв.
Энэ бол:
1. Маш сониуч байх;
2. Алдаа мадаггүй зүйл гэж байдаггүйг хүлээн зөвшөөрөх;
3. Асуудлыг эргүүлж тойруулж /360’/ тал бүрээс нь авч үзэх- Лууны нүдтэй байх;
4. Зогсолтгүй туршиж жинхэнэ байдлыг ойлгохыг хичээх;
5. Ухаантнууд бүгд нэг дор биш, олон түмний дунд ч бий гэдгийг санах;
6. Үзүүлэх, хэлэх хоёрыг хослуулж бодит жишээ татах нь үйлдэлд хөтөлдөг гэдгийг ухаарах.