Хувь хүн, аж ахуйн нэгж, албан байгууллага, улс үндэстний хөгжил дэвшлийн түлхүүр болсон менежментийн ухааныг сурч, судлах, түүний ололт амжилтыг үйл ажиллагаандаа чадварлагаар хэрэглэх асуудал өнөө үед онцгой ач холбогдолтой болж байгаа билээ. Энэ утгаар Монгол улсын хувьд ч ардчилал, зах зээлд шилжиж эхэлсэн 1990-ээд оноос эхлэн Менежментийн сургалт, боловсролын асуудлыг эрхэлсэн сургалт, судалгааны байгууллага олноор бий болж, мэргэжлийн тэнхим, багш нарыг бэлтгэх, сургалтын агуулга арга хэлбэрийг сайжруулах хүрээнд багагүй туршлага, сургамж хуримтлагдав.
Хэдий тийм боловч бакалавр, магистр, докторын сургалтын агуулга, арга хэлбэрт тавигдах стандарт, шаардлага жигд биш, мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлагын хүрэлцээ дутмаг, менежментийн шинжлэх ухааны тулгуур ойлголт, нэр томьёо, агуулга жигдрээгүй, элсэгч, суралцагч, багшлах бүрэлдэхүүний хувьд харилцан адилгүй байх зэрэг дутагдал, бэрхшээл байсаар байна.
Энэ бүхнээс үндэслэн манай холбоо, менежментийн орчин үеийн сэтгэлгээ, арга барилыг дэлгэрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй, мэргэжлийн ТББ-ын хувьд холбогдох их, дээд сургууль, тэдгээрийн мэргэжлийн тэнхим, багш нартай урьдчилан санал солилцох үндсэн дээр “Менежментийн боловсрол: агуулга, арга хэлбэр, туршлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Удирдлагын академи, ШУТИС-ийн КТМС, “Цэцээ гүн” менежментийн дээд сургуультай хамтран энэ оны 5 дугаар сарын 24-ний баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөж байна.