Гавьяат багш, доктор, проф. Н.Цэндийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо.
Монгол Улсад Менежментийн шинжлэх ухааны шавыг тавьж, хөгжүүлсэн эрдэмтэн “Гавьяат багш, доктор, проф. Н.Цэндийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэл”-ийн “Хүмүүн баялгийн хөгжил” сэдэвт уралдаан 2015 оны 4 дугаар сар 30-ны өдөр болж өнгөрлөө. Бизнесийн удирдлага, менежментийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын багш, оюутнуудын дунд 4 дахь жилдээ болсон энэхүү уралдааныг нь Цэцээ Гүн менежментийн дээд сургууль, ШУТИС-ийн БУХС болон Монголын Менежментийн Холбоо хамтран зохион байгуулсан юм. Уралдааны нээлтэнд профессор Н.Цэнд багшийн шавь нар, үр хүүхдүүд, Цэцээ гүн менежментийн дээд сургуулийн хамт олны төлөөлөл оролцож, багшийнхаа Менежментийн боловсролд оруулсан хувь нэмэр, эрдэм судлалын нэрт бүтээлүүд, үүсгэн байгуулсан тэнхим, сургуулиуд гээд хийсэн, бүтээсэн гавьяагаар нь бахархаж явдгаа илэрхийлж, дурсан хүндэтгэсэн юм. Энэ жилийн уралдаанд Монгол улсын тэргүүлэх сургуулиудын судлаач багш, оюутнууд түлхүү оролцсон ба зохион байгуулагч Цэцээ Гүн менежментийн дээд сургуулийн багш нар ч маш идэвхтэй байлаа Нэрэмжит уралдааны шүүгчээр доктор, профессор Х.Пүрэвдагва, доктор, профессор Я.Шуурав, доктор, профессор Ц.Цэрэндорж, доктор Хэрлэн, доктор Б.Түвшинжаргал нар шүүж явууллаа. Илтгэлийн уралдааны ивээн тэтгэгчээр ШУТИС-ийн БУХС-ийн захирал, шинжлэх ухааны доктор, профессор Г.Батхүрэл, Дээжин Кореа ХХК-ийн захирал Г.Даариймаа нар тус тус ажиллалаа.
- 1. Уралдаан 2 үе шаттай явагдсан ба 2-р шатанд багшийн 6, тухайлбал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш, доктор, профессор З.Алтанчимэг “Хөдөлмөрийн зах зээл дэх гадаад шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд”, ШУТИС-ийн БУХС-ийн Технологийн салбарын дэд профессор Л.Отгонцэцэг “Технологийн боловсрол ба системийн шинжилгээг хөгжүүлэх асуудал”, ХААИС, ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш, доктор, профессор, Жандагсүрэнгийн Мөнхбат, Л.Наранхүү, Намсрайн Чинзориг нарын “Сүүний үхрийн аж ахуйд хөдөлмөрийн нормчлолыг оновчтой тогтоох нь”, ЦГМДС-ийн ТЗУ-ын Тэнхимийн эрхлэгч, магистр Т.Мөнхтуяа “Авъяасын менежментийг ашиглан байгууллагын удирдлагын залгамж халааг төлөвлөх нь”, ХААИС, ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш, магистр Ц.Гантулга “Монгол улсын эдийн засгийн өсөлтөнд ажиллах хүчний үзүүлэх нөлөө” илтгэлүүд, оюутны 8, тухайлбал, ШУТИС-ийн БУХС-ийн Хүний нөөцийн удирдлагын 4-р курсийн оюутан Ч.Ариунсолонго нарын “Байгууллагын ажилчдын карьерийг төлөвлөх нь”, ШУТИС-ийн БУХС-ийн Маркетингийн удирдлагын 4-р курсийн оюутан Г.Золжаргал “Монгол улс Аутсорсинг ашиглан дэлхийн мэдээлэл технологийн зах зээлд гарах боломж”, ЦГМДС-ийн Хүний нөөцийн удирдлагын 4-р курсийн оюутан Б.Болортуяа “Хүний нөөцийн тогтвор суурьшилд байгууллагын соёлын хүчин зүйл нөлөөлөх нь”, ШУТИС-ийн БУХС-ийн Төрийн захиргааны удирдлагын магистрант Б.Хоролсүрэн “Хорихоос суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлэхэд төрийн оролцоо”, ЦГМДС-ийн Санхүүгийн удирдлагын 4-р курсийн оюутан Р.Будмаа “Монголын эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд болон боломжууд, тэдгээрийн нийгэмд оруулж буй хувь нэмэр”, СЭЗДС-ийн Бизнесийн удирдлагын 4-р курсийн А.Цэрэндорж нарын “Эдийн засаг, бизнесийн удирдлагаар мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын үйлчилгээний чанарыг IPA аргачлалаар үнэлэх нь”, ЦГМДС-ийн Хүний нөөцийн удирдлагын 4-р курсийн А.Ичинхорлоо “Хямралын үеийн хүний нөөцийн бодлого” илтгэлүүд тус тус шалгаран үлдсэн байсан.
Уралдааны шагналтнууд: Багш
1-р байр. ЦГМДС-ийн ТЗУТ-ийн эрхлэгч, магистр Т.Мөнхтуяа
2-р байр. ШУТИС-ийн БУХС-ийн Технологийн менежментийн салбарын доктор, профессор Л.Отгонцэцэг.
3-р байр. ХААИС, ЭЗБС-ийн Менежментийн тэнхимийн багш, магистр Ж.Мөнхбат, докторант Н.Чинзориг, доктор, профессор Л.Наранхүү нарын илтгэлүүд;
Оюутан.
1-р байр. СЭЗДС-ийн оюутан А.Цэрэндорж нарын
2-р байр. ЦГМДС-ийн оюутан Б.Болортуяа.
3-р байр. СЭЗДС-ийн оюутан Ч.Ариунсолонго нарын илтгэлүүд тус тус шалгарч уралдааны шагналаа гардан авсан юм.
Гавьяат багш Н.Цэнд профессорын нэрэмжит судлаач багш, оюутны судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, тэдний бүтээлийг олон нийтийн хүртээл болгох, Менежментийн шинжлэх ухааны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Хүмүүн баялгийн хөгжил” уралдаан амжилттай болж өнгөрлөө. Цаашид Н.Цэнд багшийнхаа үйлс бүтээлийг таниулах, багшаараа бахархан дуурайхын үлгэр дууриалыг үзүүлэх, багшийнхаа дурсгалыг мөнхжүүлэх үүднээс уралдаанаа илүү чанартай, зөв явуулахын тулд чармайн ажиллах болно гэж санаачлагч Цэцээ Гүн менежментийн дээд сургуулийн хамт олон хэлсэн юм.
Баялаг баялгийн дээд нь хүмүүний эрдэм мэдлэг билээ.Гавьяат багш, доктор, проф. Н.Цэндийн нэрэмжит эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо.

Баялаг баялгийн дээд нь хүмүүний эрдэм мэдлэг билээ.