Монголын Менежментийн Холбооны гишүүн байгууллага, дэмжигчдээ Удирдлагын академийн “Бизнесийн удирдлага”-аар Мэргэшүүлэх менежерийн захиалгат ангид сургаж байна.
Монголын Менежментийн холбоо нь менежментийн шинэ арга туршлага, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, менежментийн арга ухаанд сургах зорилгоор гишүүн байгууллага, дэмжигчдээ Удирдлагын академид сургаж ирсэн түүхтэй билээ. Энэ ч утгаараа гишүүн байгууллага, дэмжигчдийн хүсэлтээр Удирдлагын академид 2014-2015 оны хичээлийн жилд “Бизнесийн удирдлага”-аар Мэргэшүүлэх менежерийн захиалгат анги нээсэн билээ. Өнөөдөр манай холбооны захиалгат ангид 50 орчим гишүүн байгууллага, дэмжигчдээс суралцаж менежментийн арга ухаанд шимтэн суралцаж байна. Залуустаа их амжилтыг…