2010 оны 7-р сарын 23-нд Сингапур хотноо болсон “АSIA’S BEST B-SCHOOL AWARDS” ёслолын ажиллагаанаас ММХ анх удаа “Менежментийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч” байгууллагаар шалгарлаа.
Энэхүү шагнал, ёслолын ажиллагаа нь “Шинээр гарч ирж буй шилдэг бизнесийн сургууль”, “Шилдэг манлайлагч”, “Шилдэг профессор” зэрэг номинациар шагналын эздийг тодруулдаг бөгөөд олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй арга хэмжээ юм.
Монгол Улсад менежментийн мэдлэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх зорилготой байгуулагдсан мэргэжлийн ууган холбоодын нэг Монголын Менежментийн Холбоо нь хийж бүтээсэн ажлаараа олон улсад танигдан энэхүү шагналыг хүртлээ.
Дашрамд сонирхуулахад CMО Asia буюу Азийн маркетингийн төв удирдлага нь Дубай, Малайз, Энэтхэг, Сингапур, Австрали зэрэг Ази тивийн 25 орныг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага ажээ.Mongolian Management Association was awarded “Special Award for Contribution to Management” by “АSIA’S BEST B-SCHOOL AWARDS” ceremony in 23th of July 2010.
The CMO Asia Awards are first of its kind accolades recognizing Organizations, Chief Marketing Officers, Professors from the Greatest B-Schools of Asia and HR Professional who have shown leadership in their respective fields combined with consistent innovation. The CMO Asia Awards is represented by 25 countries across Asia. Mongolian Management Association was selected because of the dedicated goal and 20 years of contribution to development of management.