Монголын Менежментийн холбоо, МУИС-ийн Эдийн засгийн сургууль Бүх Энэтхэгийн Менежментийн холбоотой хамтран бизнесийн байгууллагын ажил хэргийн тоглолтыг менежментийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн багш төгсөгчид болон аж ахуйн нэгж байгууллагын удирдах ажилтан менежерүүдийн дунд хоёр дахь жилдээ 2011 оны 3 сарын 31, 04 сарын 1-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэхүү менежментийн ажил хэргийн тоглолтоор оролцогч багууд урьдчилан програмчлагдсан бизнесийн орчинд байгууллагыг удирдан шилдгээ шалгуулснаас гадна тухайн багийн оролцогчид бодит амьдрал дээр байгууллагаа удирдах арга ухаанд суралцаж, хоёр өдрийн турш өөрийн гаргаж байсан шийдвэр, хийж байсан үйл ажиллагаануудаасаа байгууллагынхаа үйл ажиллагаанд итгэлтэйгээр хэрэглэж үр дүн гаргах баталгаа бүхий зохих дадлага туршлагатай болж өндөрлөлөө.
Энэхүү тоглолтонд МУИС-ийн Эдийн Засгийн сургууль, Удирдлагын академи, СЭЗДС, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургууль, КтМС, Хас банк, Хөнгөн бетон ХК, MCS электроникс, Номин холдинг зэрэг компаниудыг төлөөлсөн есөн баг оролцож менежментийн мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулсны эцэст тэргүүн байрыг:
- “ХААИС, “Магнай трейд”ХК-ны хамтарсан баг 65,041 оноогоор тэргүүн байр эзэлж 583 сорьцын мөнгөн тэмдэг, цом гэрчилгээ, ивээн тэтгэгч “MCS электроникс” ХХК-ны мөнгөн шагнал
- “MCS электроникс” ХХК 63,732 оноогоор дэд байр эзэлж, цом гэрчилгээ мөнгөн шагналыг тус тус хүртсэн байна.
Mongolian Management Association cooperated with NUM School of economic studies and All Indian Management Association successfully organized second Management Simulation game from 31st march to 1 April 2011. Representatives from management school’s instructors and alumnus, organization’s managerial personals participated. Game continued for two days over five rounds. Participants gained experience on the cross-functional relationship among various management functions, run a company in a simulated environment, gained strategic decision-making skills under constraints of time, finance and information.
Nine teams from National university of Mongolia’s school of economic studies, Academy of Management, Institute of finance and economics, School of computer science and management, Xac Bank, Khungun beton LLC, Magnai trade, MCS holding, Mongolian State of university of agriculture’s school of economics and business and Nomin holding participated in this game.
First place, University of agriculture, Magnai trade joint team received pure silver badge, trophy, certificate and sponsor’s monetary reward.
Second place, MCS electronics LLC received trophy, certificate and monetary reward.