Нийтэлсэн өдөр: 07/03/2012 Нийтэлсэн: admin Comments: 0

Төрт ёс түүх соёлын эрхэм баяр Монголын уламжлалт сар шинийн босгон дээр Монголын Менежментийн Холбооноос 19 дахь жилдээ  менежментийн шилдгүүдийг шалгаруулах ёслол болж өнгөрөв.

Туулай жилийн  “Шилдэг менежменттэй байгууллага-аар:

  • Дэд бүтцийн салбараас: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
  • Үндэсний их дээд сургуулиудаас: Батлан хамгаалахын их сургууль
  • Банк санхүүгийн салбараас: Хас Банк

Нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч шилдэг байгууллагааар:

  • Дэд бүтэц, тээврийн салбараас: МИАТ ТӨХК
  • Банк санхүүгийн салбараас: Хас Банк
  • Хэвлэл, мэдээллийн салбараас: TV9 телевиз тус тус  шалгарчээ

Мөн менежментийн сэтгэлгээ, ажлын арга барил, үр дүнгээрээ шалгарсан төр нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарын  нэр бүхий  11 удирдах ажилтныг оны “ШИЛДЭГ МЕНЕЖЕР – CEO”-ээр шалгаруулж , шижир алтан тэмдгээр энгэрийг нь мялаасан байна.

Тэдгээрийг нэрлэвэл  Төрийн захиргааны салбараас Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг – Гаалийн ерөнхий газрын дарга Д. Цэвээнжав, Зам тээврийн салбараас Монгол – Оросын хамтарсан нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дарга Т.Очирхүү, Төрийн тусгай үйлчилгээний салбараас“Их тэнгэр” цогцолборын дарга Г.Сумъяа, Нийгмийн салбараас Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар, Нутгийн захиргааны салбараас Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд барилга хот төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар, Бизнесийн салбараас UFC группийн Ерөнхийлөгч О.Амартүвшин, “Эрдэнэт хивс ХК”-ийн Гүйцэтгэх захирал Ө.Мянганбаяр, “М-Oйл групп”-ийн үүсгэн байгуулагч Р.Батбаяр ,“Да хүрээ трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Алимаа, Хурдны зам компанийн ТУЗ-ийн дарга И.Нарантуяа, Жижиг бизнес эрхлэгчдээс Солонгос нэрийн барааны Чежу дэлгүүрийн эзэн Д.Дамба нар тус тус шалгарчээ.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд ажил үйлс амжилт бүтээлээрээ шалгарч хамт олноо манлайлан улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 100 гаруй удирдах ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмен, шинжлэх ухаан боловсрол, урлаг соёлын алдартнууд Монгол улсын шилдэг менежер хэмээх энхүү эрхэм дээд цолоор шагнагдсан байна.

Сэтгэгдэл үлдээх