Нэг. Зорилго
Бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцагсад болон уг мэргэжилтнүүдийг бэлтгэдэг их дээд сургуулийн багш нарын мэргэжлийн онол мэдлэгээ ашиглан практик кейс дээр оновчтой шийдвэр гаргах чадварыг хөгжүүлэх зорилгоор МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн тэнхим, Монголын Менежментийн Холбоо, “Мэдлэгийн менежментийн сургалт, судалгааны төв” ТББ хамтран бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын дунд “Мэдлэгийн менежмент”-ийн улсын олимпиадыг анх удаагаа зохион байгуулж байна.
Салбарын ба өрсөлдөөний шинжилгээ хийх, байгууллагын бизнесийг илүү сайн үнэлэх, стратегийг амжилттай боловсруулах, бүх функциональ үйл ажиллагаануудыг нэгтгэн зангидаж стратегийг дэмжих үйл ажиллагаануудыг шийдвэрлэх, бизнесийн эрсдлийг тооцох, стратегийг хөгжүүлэх ба дахин сайжруулах чиглэлээр бизнесийн бодит орчныг төлөөлүүлэн загварчилсан бизнесийн стратегийн онлайн тоглоомыг тоглож сургууль бүрээс оролцох багууд өөр хоорондоо өрсөлдөхийн зэрэгцээ дэлхийн бусад орны тоглогчидтой чансаагаа харьцуулан үзэх боломжтой юм.
BSG буюу Бизнесийн стратеги тоглоом нь Америкийн их дээд сургуулиудад мастерийн зэрэг хамгаалагсдын дунд өргөн ашиглагддаг сургалт ба 2012 онд л гэхэд дэлхийн 35 орны 493 их дээд сургуулийн 2376 баг хамрагдсан байна. Бизнес стратегийн тоглоом нь их дээд сургуульд эзэмшсэн өөрийн мэдлэгийг ашиглан компанийн үйл ажиллагаанд нөлөөлөгч олон хүчин зүйлүүдийг шинжлэн стратегийн оновчтой шийдвэр гаргахад суралцах хамгийн үр ашигтай дасгал болдог.
Хоёр. Оролцогчид
Бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиас 4 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Баг нь 1 багш, 3 оюутны бүрэлдэхүүнтэй байна. Оюутан нь бакалаврын болон магистрын аль ч түвшинд суралцдаг байж болно. 4 гишүүний нэг нь багийн ахлагч байна.
Гурав. Олимпиадын хамрах хүрээ
Оролцогч багууд бизнесийн бодит орчинг төлөөлүүлэн загварчилсан салбарт адил байр суурьтай байгаа нэг нэг компанийг төлөөлөн хоорондоо өрсөлдөж өгөгдсөн бүсүүд дэх зах зээл дээр бүтээгдэхүүнээ борлуулна. Тоглоом онлайн байдлаар англи хэл дээр явагдана.
Дөрөв. Зохион байгуулалт
4.1. Олимпиадын зохион байгуулалт: Олимпиадыг зохион байгуулагч талуудын төлөөллөөс бүрдсэн комисс удирдаж явуулна.
4.2. Тоглолтын үр дүн тоглоомын программаар шууд гарч ирэх бөгөөд түүнийг тэмдэглэж авах, нэгтгэн байр эзлүүлэх шүүгч ажиллана.
4.3. Олимпиадыг зохион байгуулах үе шат: Нэг үе шаттайгаар 2 өдөр явагдана.
– Эхний өдөр сургалт явуулж, туршилтын тоглолт хийнэ.
– Дараа өдөр нь жинхэнэ тоглолт явагдана.
4.4. Журмын 6.1 заасан нөхцлийг ханган бүртгүүлсэн багуудад тухайн үед нь тоглоотын гарын авлагыг олгоно.
Тав. Шагнал, урамшуулал
5.1. Тоглолтын үр дүнгээр багуудыг байр эзлүүлж, шилдэг 3 багийг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.
1 дүгээр байр: 1 баг, өргөмжлөл, 1000000 /нэг сая/ төг
2 дугаар байр: 1баг, өргөмжлөл, 800000 /найман зуун мянга/ төг
3 дугаар байр: 1 баг, өргөмжлөл, 500000 /таван зуун мянга/ төг
5.2. Бусад нийт оролцсон багуудад гэрчилгээ гардуулна.
Зургаа. Олимпиад зохион байгуулах хугацаа
6.1. Олимпиадад оролцох багууд 2012 оны 4 сарын 17-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 4 сарын 18 өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн ЭЗС-ийн 214 тоот өрөөнд биет төлөөлөгчөө ирүүлж бүртгүүлнэ.
Бүртгүүлэхээр ирэхдээ Хавсралт 1-д хүснэгтээр өгөгдсөн мэдээллийг үнэн зөв бөглөн сургуулийн захиргаагаар баталгаажуулж, багшийн болон оюутны үнэмлэхний хуулбарыг хавсарган бүрдүүлсэн байна.
6.2. Олимпиад 2012 оны 4 сарын 19-ны өдрийн 10 цагт МУИС-ийн ЭЗС-ийн 216 тоот өрөөнд болно /бүртгэл явагдаж дууссаны дараа багуудын тоотоос хамааран байрлалд өөрчлөлт орвол даруй мэдэгдэнэ/.
Хавсралт 1
“Мэдлэгийн менежмент”-ийн улсын олимдиадад
оролцох багийн мэдээлэл
Сургуулийн нэр /товчлол хэрэглэхгүй/
Сургуулийн нэр, англиар /товчлол хэрэглэхгүй/
Багийн мэдээлэл
Овог, нэр | Багш бол цол, зэрэг | Суралцаж буй түвшин, курс | Мэргэшил | Е-майл | Утас | |
Ахлагч | ||||||
Гишүүд | ||||||
Зохион байгуулагч:
МУИС-ийн ЭЗС-ийн Менежментийн тэнхим
Монголын Менежментийн Холбоо
“Мэдлэгийн менежментийн сургалт судалгааны төв” ТББ
Утас: 77307730-4121
Холбогдох хүмүүс:
Н.Сонинтамир, Менежментийн тэнхмийн дэд профессор, доктор
е-майл: nsonintamir@yahoo.com,
Утас: 99888777
Ш.Цэрэндулам, Менежментийн тэнхмийн багш, магистр
е-майл: tseremdulam_sh@ymail.com
Утас: 99844896