Нийтэлсэн өдөр: 31/12/2014 Нийтэлсэн: admin Comments: 0

Холбооны үйл ажиллагаанд оролцон дэмжиж Монгол оронд менежметийн шинэ сэтгэлгээ, арга барилыг хөгжүүлэх үйлсэд гар, сэтгэл нийлэн хамтран ажиллаж ирсэн танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Он солигдох энэхүү торгон агшинд манай холбоо  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай урьдчилан ярилцаж тохиролцсоны дагуу, гишүүн байгууллага, дэмжигчиддээ зориулан “Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх” дипломын сургалтын захиалгат ангийг нээх гэж байгааг танд дуулгахад таатай байна.

Элсэхийг хүсэгч нь бакалаврын боловсролтой, цаашид удирдах, зохион байгуулах ажил хийх чадвартай байх шаардлагатай ба мэргэшүүлэх хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн нөхцөлд “Бизнесийн удирдлага”-ын магистрын сургалтанд үргэлжлүүлэн суралцах боломжтой юм.

  • Гарагийн анги нь долоо хоногт 1 удаа бүтэн өдрөөр танхимд хичээллэж 1,2 жилийн хугацаатай суралцана.
  • Улирлын анги нь 2 удаа 8 долоо хоногоор танхимд хичээллэж, 8 сарын хугацаанд суралцана.

Захиалгат сургалтын элсэлт 2015 оны 01-р сарын 05-07-ны хооронд Монголын Менежментийн холбооны байр /Удирдлагын академийн Б байр, 102 тоот өрөө/-д явагдана.  Нэг байгууллага 2-оос илүүгүй хүний материалыг ирүүлэх бөгөөд суралцахыг хүсэгч нь иргэний үнэмлэх, дээд боловсролын диплом, нэг хувь цээж зурагтай ирэх  хэрэгтэй.

Захиалгат ангид суралцуулах хүмүүсийнхээ товч анкет, тодорхойлолтыг албан бичгийн хамт  манайд дээр заасан хугацаанд ирүүлэхийг хүсье.

 

Харилцах утас: 99021699

Хүндэтгэсэн,

Холбооны тэргүүн

Проф. Д.Цэрэндорж

 

Жич: мэдээллийг шууд, шуурхай хүргэх үүднээс холбогдох ажилтны емайл хаяг болон утасны дугаарыг bj_gereltuya@yahoo.com хаягаар  ирүүлнэ үү.

 

Холбооны үйл ажиллагаанд оролцон дэмжиж Монгол оронд менежметийн шинэ сэтгэлгээ, арга барилыг хөгжүүлэх үйлсэд гар, сэтгэл нийлэн хамтран ажиллаж ирсэн танд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Он солигдох энэхүү торгон агшинд манай холбоо  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Удирдлагын академитай урьдчилан ярилцаж тохиролцсоны дагуу, гишүүн байгууллага, дэмжигчиддээ зориулан “Бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх” дипломын сургалтын захиалгат ангийг нээх гэж байгааг танд дуулгахад таатай байна.

Элсэхийг хүсэгч нь бакалаврын боловсролтой, цаашид удирдах, зохион байгуулах ажил хийх чадвартай байх шаардлагатай ба мэргэшүүлэх хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн нөхцөлд “Бизнесийн удирдлага”-ын магистрын сургалтанд үргэлжлүүлэн суралцах боломжтой юм.

Гарагийн анги нь долоо хоногт 1 удаа бүтэн өдрөөр танхимд хичээллэж 1,2 жилийн хугацаатай суралцана.  /сургалтын төлбөр нь 1 995 000 төгрөг/

Улирлын анги нь 2 удаа 8 долоо хоногоор танхимд хичээллэж, 8 сарын хугацаанд суралцана. /сургалтын төлбөр нь 1 890 000 төгрөг/

Захиалгат сургалтын элсэлт 2015 оны 01-р сарын 05-07-ны хооронд Монголын Менежментийн холбооны байр /Удирдлагын академийн Б байр, 102 тоот өрөө/-д явагдана. Нэг байгууллага 2-оос илүүгүй хүний материалыг ирүүлэх бөгөөд суралцахыг хүсэгч нь иргэний үнэмлэх, дээд боловсролын диплом, нэг хувь цээж зурагтай ирэх ба элсэлтийн хураамж хувь хүн тус бүрд 250 000 төгрөг байна.

 

Захиалгат ангид суралцуулах хүмүүсийнхээ товч анкет, тодорхойлолтыг албан бичгийн хамт  манайд дээр заасан хугацаанд ирүүлэхийг хүсье.

 

Харилцах утас: 99021699

Хүндэтгэсэн,

Холбооны тэргүүн

Проф. Д.Цэрэндорж

 

Жич: мэдээллийг шууд, шуурхай хүргэх үүднээс холбогдох ажилтны емайл хаяг болон утасны дугаарыг bj_gereltuya@yahoo.com хаягаар  ирүүлнэ үү.

 

Сэтгэгдэл үлдээх