Зохиогч энэхүү номондоо:
- Монголын нийгмийн түүхэн замнал, өнөө ба ирээдүй
- Төрсөн газар орон, нутаг ус, удам угсаа, ураг төрөл
- Хүмүүний амьдрал үйл. Байгаль, нийгмийн юмс үзэгдлийн талаарх оюун бодол, байр суурь
- Улс орны хөгжлийн бодлого, засаглал, менежментийн орчин үеийн асуудлыг тусган харуулахыг зорив
Хоёр. Орчлонг тольдохуй
- Одод тэнгэр, орчлон ертөнц – хүмүүний хувь тавилан
- “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээлээр” хэмээх эзэн Чингис хааны үг, сургаалийг эргэн санахуй
- Нийгэм дэх ухамсартай ба ухамсаргүй хүчин зүйлс. Зайлшгүй ба санамсаргүйн тухай философи сэтгэлгээ, орчин үеийн хандлага
- Монгол газар, Монгол хүн болж төрөх хувь зохиол. Энэ тухайд “Зүүний үзүүрт ширхэг будаа тогтох”–той адилтгах Бурхан Буддагийн зарлиг ч багадах мэт
Гурав. Миний монгол: өнгөрсөн, одоо, ирээдүй
- Буурал түүхийн даваа, нугачаа. Түүхэн өв уламжлал, туршлага сургамж
- Өмнөх үеийн болон орчин цагийн монголын нийгэм: ололт амжилт, алдаа гажуудал
- Хөгжлийн хэтийн болон дунд хугацааны бодлого, үйл ажиллагаа, зарим асуудал
Дөрөв. Төрсөн аймаг, сум. Унасан газар, угаасан ус минь
- Өврийн сайхан хангай – Монгол түмний түүх , соёлын эртний өлгий
- Төрөлх сум – Нарийнтээл: нэршил, онцлогийн тухай хувийн бодол
- Нутаг орноос төрсөн онцлох хүмүүс, урлаг соёл, спортын алдартнууд. Эгэл жирийн хүн зоны эрхэм зан чанар, өв уламжлал
- Хөгжлийн шинэ гарц, ирээдүй
Тав. Удам угсаа, ураг төрөл, ахан дүүс
- “Сарлагт” хэмээх ургийн овгийн утга учир. Сарлагтынхан: гурван үеийн түүх, ураг төрлийн холбоо
- “Бага сарлагт” буюу аавын минь амьдрал үйл: зориг, тэвчээр, ухаан
- Бусдын төлөө бүхнээ зориулсан ачит ижийгээ дурсан санахуй
- Үзсэн номоос төрсөн ухаан. Миний эгч
- Хүн ахтай, дээл захтай нь сайн. Аядуу, зөөлөн ах минь
- Хүний дээд, миний муу дүү
Зургаа. Хүүхэд ахуй, сурах чиглэхийг эрхэмд үзэх идэр нас
- Өсөхийн жаргалан, өглөөний наран: Балчир насны гэгээн дурсамж
- Багш дор сөгдмү: Сурагч ахуйн онцлох үйл явдлуудаас
- Ном дор мөргөмү: Оюутны он жилүүд
- Хандах зүг аяндаа тогтоно: Лаборант – Багш – Аспирант
Долоо. Ажил, амьдралын амтыг мэдэрсэн он жилүүд
- Итгэл түшиж зүтгэл: 80-аад он
- Өөрчлөлт, шинэчлэл: Ардчилсан хувьсгал
- Хувийн амьдрал, төрийн алба. Шинэ сорилт: 90-ээд оны дунд үе
- Засахуй ба хөгжихүй: Шинэ зууны эхэн
Найм. Менежментийн тухай хувь хүний бодол, санал дүгнэлт
- Төрхөмдөө буцахуй: Удирдлагын академи – хоёр дахь гэр орон
- Менежмент ба хамаарахуйн ухаан: Алив баялгийн эх нь газар, эцэг нь хөдөлмөр гэх сонгодог тодорхойлолт: Менежмент гэдэг үг дутаад байх шиг
- Менежмент хэмээх мэдлэгийн төрөл, эрдэм ухааны мөн чанар нь эцсийн дүнд хүмүүсийн ажлын арга туршлага, бүтээлч сэтгэлгээнээс өөр зүйл огт биш гэх хувь хүний оюун дүгнэлт
- Тулгамдсан асуудлууд