Нийтэлсэн өдөр: 24/10/2022 Нийтэлсэн: Tserendorj Dagvadorj Comments: 0

Өнөө үед The World Economic Forum (WEF)  буюу монголоор Дэлхийн эдийн засгийн чуулган  хэмээх байгууллагыг  мэдэхгүй хүн цөөн биз ээ. Түүнийг анх 1971 онд Германы инженер, эдийн засагч  Клаус Щваб (Klaus Schwab) – ийн үндэслэн байгуулсан аж.   Швейцарийн Холбооны  улсын нийслэл Женева хотын Колони дүүрэгт төвтэй энэхүү олон улсын төрийн бус байгууллага өдгөө дэлхийн 1000 гаруй томоохон аж ахуйн нэгж байгуулагыг эгнээндээ багтаадаг байна.

Тус байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл нь түүнээс жил бүр зохион байгуулдаг Давос-н хэмээн нэрлэгдэх дэлхийн хэмжээний зөвлөлдөх  уулзалт юм.  Түүнд сүүлийн жилүүдэд манай улсын   Төрийн тэргүүнээс эхлээд улс төр, нийгэм – эдийн засаг, бизнесийн төлөөллүүд оролцсоор ирэв. 

Давосын чуулганаар хэлэлцдэг дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн олон талт асуудлуудын дотор орчин үеийн бизнесийн ертөнцийн хөгжлийн хандлага,  өрсөлдөх чадвар, менежментийн асуудал томоохон  байр эзэлдэг.  Энэ хүрээнд сүүлийн хэдэн жилийн турш яригдсаар   нэг чухал сэдэв  бол техник технологийн үсрэнгүй хөгжиж, нийгэмд хиймэл оюуны гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд нийт ажилтнууд, түүний дотор захиргааны болон удирдах ажилтнуудын ур чадварт тавигдах шаардлага хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа талаар хийсэн харьцуулсан судалгаа юм. Тус чуулганы 2020, 2022  оны тайланд энэ талаар тусгасан зарим мэдээллийг орчуулан  толилуулж байна.  

НЭГ. Орчин үеийн нөхцөлд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний аль ч салбарын ажилтнуудын ур чадварт тавигдах нийтлэг шаардлагуудыг дараахь байдлаар тодорхойлжээ. 

Үүнд:  

  1. Цаг ашиглалт
  2. Харилцаа холбоо
  3. Дасан зохицолт
  4. Асуудал шийдвэрлэлт
  5. Багийн ажиллагаа
  6. Бүтээлч  хандлага
  7. Манлайлал
  8. Зан харьцаа
  9. Ажлын ёс зүй
  10. Нягт  нямбай  ажиллагаа

ХОЁР. Удирдах болон захиргааны ажилтнуудад эн тэргүүнд  тавигдах 10 ур чадварт гарч буй хувьсал, өөрлөлтийн судалгаа (Сүүлийн 10 жилээр)

2015 он

  • Асуудлыг цогцоор шийдэх
  • Ажлаа уялдуулах
  • Хүмүүсийг удирдах
  • Чухалчлах сэтгэлгээ  
  • Харилцан зөвшилцөх
  • Чанарын хяналт
  • Үйлчилгээг баримжаалах
  •  Тунгаах бодох, шийдвэр гаргах
  • Бусдыг идэвхтэй сонсох
  • Бүтээлч хандлага 

2020 он

  • Асуудлыг цогцоор  шийдэх 
  • Чухалчлах  сэтгэлгээ
  • Бүтээлч хандлага
  • Хүмүүсийг удирдах
  • Ажлаа уялдуулах
  • Сэтгэл хөдлөлөө жолоодох
  • Тунгаан бодох, шийдвэр гаргах 
  • Үйлчилгээг баримжаалах 
  • Харилцан зөөвшилцөх
  • Уях хатан бодох

2025 он

  • Задлан шинжлэх сэтгэлгээ,, өөрчлөн  сайжруулалт (төгөлдөршил)
  • Зогсолтгүй сурах,  суралцах стратеги
  • Асуудлыг цогцоор шийдэх
  • Чухалчлах сэтгэлгээ, дүн шинжилгээ  
  • Бүтээлч, шинэлэг  хандлага, идэвх санаачлага 
  • Манлайлал, нмйгэмд  нөлөөлөх байдал
  • Технологийн хэрэглээ, хяналт шинжилгээ
  • Мэдээлэл боловсруулах арга маяг , хөгжүүлэлт
  • Тэвчээр, ачаалал даах, уян хатан байх 
  • Учрыг олох, асуудал шийдвэрлэх, санаа гаргах

Энэ бүхнээс үндэслэн  доорхи хэдэн зарчмын дүгнэлт хийжээ. 

  • 2025 гэхэд хөгжингүй орнуудын хувьд нийтдээ 85 сая уламжлалт ажлын байр хүнээс машинд шилжиж устаж үгүй болно.
  • Гэхдээ энэ хугацаанд ойролцоогоор 97 сая буюу устаж үгүй болсноосоо 10 гаруй сая -аар их хүн – машины системийн ажиллагааг дэмжих шинэ ажлын байр үүсч бий болно.
  • Хуучин нь устаж шинэ ажлын байр үүсэх үйл явц ажилтнуудын үндсэн ур чадварыг  40 хүртэл хувиар өөрчилж нийт ажилтнуудын 50 хувийг шинэ ур чадварт дахин сургаж дадлагажуулах шаардлага гарна. 
  • Захиргааны болон удирдах ажилтнуудын хувьд    асуудал шийдэх, хувийн манлайлал, өөрийн  менежментийн чиглэлээр  тавигдах ур чадварын шаардлага улам өсөж харин түүний  дараа  технологийн хийгээд хүмүүстэй ажиллах мэдлэг чадвар, арга  ухаан, эв дүй чухалчлагдах тал ажиглагджээ. 

Жич: Дэлхийн эдийн засгийн чуулганы илтгэлд нийтлэгдсэн ажилтнуудын ур чадварын англи жагсаалтыг хүмүүс өөр өөрийнхөөрөө ойлгож орчуулж байгаа билээ. Жишээ нь зарим хүмүүс тэдгээр англи нэр томъёог тэр чигээр нь бараг орчуулахгүй, зөвхөн монгол дуудлагаар бичиж байгаа бол бусад нь тухайн үгийг бүр өөр өөрийн ойлголтоор  орчуулсан нь харагдана. Тухайлбал critical thinking  гэдэг менежементийн маш чухал ойлголт бий болоод удаж байна. Харин түүнийг тунгаан бодох, шүүмжлэлт сэтгэлгээ гэх зэргээр орчуулах нь олонтаа. Тэгвэл дээрх жагсаалтад энэ үгийг  чухалчлах сэтгэлгээ гэж ухав. Угтаа асуудлын голыг олох буюу гол гогцоо, чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлж бусад  аар саар жижиг  асуудалд автахгүй, тэдгээрт живихгүй байх танин мэдэхүйн  хандлага гэлтэй.  Үүнтэй адил Judgement  гэдгийг сайтар тунгаах, тунгаан  бодох гэж ойлгож болох мэт . Энэ мэт тайлбар хэд хэдийг хийж болох ч  үүгээр хязгаарлаж санаа бодлоо нээлттэй  солилцож, нэгдсэн ойлголт, зөв  ухагдахуунд хүрэхийн чухлыг  сануулах үүднээсс үүнийг өгүүлэв./Д. Ц/

Сэтгэгдэл үлдээх