Монгол Улсад менежментийн орчин үеийн сэтгэлгээ хөгжсөний болон Монголын Менежментийн холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой 2011 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр буюу зуун жилд ганц тохиох мөчид болсноороо онцлог болж өндөрлөлөө.
Баярын үйл ажиллагааг тус холбооны тэргүүн профессор Д.Цэрэндорж нээж “Мэдэхүйгээс чадахуйд дэвшиж, төр улсаа засах , ахуй соёлоо хамаарах монгол ухаан уламжлалаа сэргээн хөгжүүлж шинэ зуун, шинэ мянганд дэлхийн хөгжлийн төв болох их хэргийг гүйцэлдүүлэхэд хамтдаа зүтгэцгээе” хэмээн уриаллаа.
Тоон бэлгэдлийн тохиол бүрдсэн энэ өдрийг товлон менежментийн шилдэг туршлагыг дэлгэрүүлэх , ажлын гүйцэтгэлийн сайжруулах замаар улс үндэстнээ хөгжүүлэх үйлсэд эрдэм мэдлэг сэтгэл зүтгэлээ зориулан яваа үе үеийн шилдэг менежерүүд болон гишүүн байгууллагуудынхаа төлөөлөлтэй хамтдаа баяраа тэмдэглэн өнгөрөөсөн юм.
Одоо тус холбоо нь 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн 500 гаруй хувь гишүүдтэй үндэсний хэмжээний төрийн бус байгууллага болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна.
Mongolian Management association celebrated its 20th anniversary along with development of management mindset in Mongolian on 11th of November 2011, which occurs once in 100 years.
The Professor Tserendorj.D, association’s president, opened the ceremony by invoking “let’s cooperate to make Mongolia into center of the world development by improving know-how practical knowledge, local tradition, culture and governance.
In this occasional day, top managers and CEOs from leading companies who is contributing their knowledge and abilities in development of the country and representatives of the member organizations participated in the ceremony.
Now Mongolian Management association is growing up into nation’s one of the biggest nongovernmental organization with over 100 organizations and 500 individual members in its membership.