Нэг. Ерөнхий зүйл
1. Оноосон нэр, хаяг: Монголын менежментийн холбоо: Чингисийн өргөн чөлөө, Удирдлагын Академи, хичээлийн “Б” байр 8 тоот, Улаанбаатар – 36, Монгол улс.
2. Монголын Менежментийн Холбоо /цаашид холбоо гэнэ/ нь анх 1991 оны 3-р сарын 21-нд БНМАУ -ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийн зарим багш, ажилтан, сонсогчдын үүсгэл санаачлагаар Улаанбаатар хотноо байгуулагдсан болно.
3. Холбоо нь менежментийн мэдлэг, туршлагыг үйлдлэгт нэвтрүүлэх, түүний Монголжуу загварыг боловсруулж төлөвшүүлэх, үндэсний шинэ үеийн менежерүүдийг бэлтгэх, тэдний мэргэжлийн түвшин, ур чадварыг дээшлүүлэх замаар улс орныхоо хөгжил дэвшилд тус дөхөм үзүүлэх чиг үүрэг бүхий нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага мөн.
Холбоо нь гишүүнийхээ менежментийн хүрээн дэх ажил-мэргэшлийн эрх ашгийг илэрхийлэн үйл ажиллагаатай нь холбогдсон асуудлаар төр, засгийн болон холбогдох бусад байгууллагын бодлого, үйл ажиллагаанд нааштай нөлөө үзүүлэхийг зорино.
4. Холбоо үйл ажиллагаагаа Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулна.
5. Холбоо өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар бие даан ажилладаг хуулийн этгээд мөн.
6. Холбоо гэрээ хэлцлээр хүлээсэн үүргээ бие даан хариуцах бөгөөд бусад байгууллага, хүмүүсийн өмнөөс хариуцлага хүлээхгүй.
7. Холбоо олон улсын болон бүс нутгийн менежментийн байгууллагад гишүүнээр элсэх, гэрээ хэлэлцээрт нэгдэн орох эрхтэй.
8. Холбоо өөрийн онцлох бэлэг тэмдэгтэй байх бөгөөд холбооны төв байгууллага, орон нутгийн зөвлөл нь тогтоосон журмаар үйлдсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Холбооны бүтэц, хяналтын тогтолцоо
9. Холбоо зохион байгуулалтын бүтцийн хувьд аймаг, улсын чанартай болон томоохон бусад хот, дүүргийн зөвлөлүүд, тэдгээрийн салбараас бүрдэнэ. Холбооны дээд, төв байгууллага нь Улаанбаатар хотод байрлана.
10. Холбоо үйл ажиллагаагаа гишүүнчлэлийн харилцаанд үндэслэн явуулна. Холбооны дүрэм, үндсэн зорилтыг зөвшөөрч түүнийг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах эрмэлзлэл бүхий хувь хүн, байгууллага гишүүн байж болно. Үүнд:
а. Менежерийн алба хашиж буй болон менежментийн сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг Монгол улсын иргэд;
б. Менежментийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, суралцагчид;
в. Менежментийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллага;
г. Менежментийн шинжлэх ухааныг хөгжүүлж, менежер бэлтгэх, давтан сургахад тус дөхөм үзүүлэх, түүнчлэн энэ чиглэлээр туслалцаа авах сонирхол бүхий аж ахуйн нэгж, байгууллага /цаашид байгууллага гэнэ/.
Жич: Холбоо нь үйл ажиллагаагаа өргөжүүлэх ба мэргэжил арга зүй, санхүүгийн дэмжлэг туслалцаа авах үүднээс гадаадын байгууллага, иргэдтэй холбоо тогтоож тэдгээрийг хүндэт гишүүнээрээ өргөмжилж болно.
11. Холбооны гишүүнээр элсэхийг хүссэн байгууллага хүсэлтээ Холбооны удирдах зөвлөлд, хувь хүн салбар зөвлөлд гаргана.
12. Удирдах зөвлөл болон орон нутаг дахь салбар зөвлөлүүд гишүүнээр элсэхийг хүссэн хувь хүн, байгууллагын хүсэлтийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор хянан шийдвэрлэж гишүүнээр элсүүлсэн буюу элсүүлэхээс татгалзсан тухай хариу өгнө. Гишүүнээр элссэн хүмүүст гишүүний үнэмлэхийг салбар зөвлөл, байгууллагад гэрчилгээг удирдах зөвлөл олгоно.
13. Холбооны гишүүн байгууллага удирдах зөвлөлд, хувь хүн салбар зөвлөлд албан ёсоор бичгээр мэдэгдэж өөрийн хүсэлтээр холбооны гишүүнээс гарч болно. Ийнхүү гишүүнээс гарахдаа холбооны өмнө хүлээсэн үүргийн биелэлтийг гаргаж санхүү аж ахуйн аливаа тооцоог дуусгавар болгосон байвал зохино.
14. Холбооны дүрмийг зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулсан нь нотлогдсон гишүүнийг удирдах зөвлөлийн болон салбар зөвлөлийн шийдвэрээр холбооны гишүүнээс хасна. Холбооны гишүүнээс гарсан, хасагдсан байгууллага, хүмүүс холбоонд ердийн журмаар дахин элсэж болно.
15. Холбооны гишүүнээр элсүүлсэн болон гишүүнээс гарсан, хассан тухай мэдээг холбооны хэвлэлээр нийтэд зарлан мэдээлж болно.
- Холбооны удирдах дээд байгууллагыг сонгох, түүний бүрэлдэхүүнд сонгогдох;
- Холбооноос зохион байгуулж буй урт болон богино хугацааны сургалт семинаруудад удирдах ажилтан, мэргэжилтнүүдээ тэргүүн ээлжинд хамруулах;
- Гишүүд, дэмжигчдэд зориулсан уулзалт, зөвлөгөө, судалгаанд хамрагдан шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөмжөөр хангагдах;
- Холбооны номын өргөө болон сургалтын кабинет, мэдээллийн сүлжээ зэргийг үнэ төлбөргүй ашиглах;
- Холбооноос эрхлэн гаргадаг менежментийн онол, урлаг, бизнесийн үйл ажиллагааны талаарх сонин, сэтгүүл, мэдээ мэдээллээр үнэ төлбөргүй хангагдах;
- Холбооны WEB хуудсанд өөрийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл тавих, түүгээр дамжин бусад байгууллага, хэрэглэгчидтэй харилцах, гадаад дотоодод ажил үйлсээ сурталчлан таниулах;
- Холбооны дэмжлэгтэйгээр олон улсын болон үндэсний хэмжээний хурал, зөвлөлгөөн, үзэсгэлэн худалдаа, бусад арга хэмжээг зохион байгуулж оролцох;
- Гадаад орнуудад бизнес аялал хийх, түншлэлийн холбоо тогтоох, менежментийн чиглэлээр суралцах;
- “Шилдэг Менежер” цол, дээд өргөмжлөлд өөрийн нэрийн өмнөөс тодорхой хүний нэрийг дэвшүүлэх;
- “Шилдэг Менежер” шалгаруулах болон бусад ёслол хүндэтгэлийн ажиллагаанд зочноор оролцох;
- Холбооны үйл ажиллагааг боловсронгуй болгох, монгол оронд менежментийн сэтгэлгээг төлөвшүүлэх асуудлаар санал бодлоо холбооны чуулган, удирдах зөвлөл, тэргүүнд гаргаж асуулга тавих, хариу авах;
- Зохих эрх мэдэл бүхий байгууллага, хүмүүсээс олгосон бүрэн эрхийн хүрээнд гадаад, дотоодын арга хэмжээнд холбоог төлөөлөн оролцох;
- Холбооны нэрийн өмнөөс төрийн болон салбарын дээд шагнал, урамшилд нэр дэвших, ажил байдлын тодорхойлолт, зөвлөмж, санал дүгнэлт гаргуулах;
17. Гишүүн байгууллага, хувь хүмүүсийн үүрэг
- Менежментийн онол, урлагийг эзэмшиж, үйл ажиллагаандаа бүтээлчээр хэрэгжүүлж, бусдыг үлгэрлэн дагуулах;
- Холбооны дүрэм, зорилт, шийдвэрийг хэрэгжүүлэхэд биечлэн оролцож, хувь нэмрээ оруулах;
- Гишүүний төлбөр, хандиваа тогтмол төлж, холбоог хөрөнгө санхүүгийн талаар бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх;
- Холбооноос зохион байгуулж буй олон нийтийг хамарсан арга хэмжээнд идэвхтэй оролцох;
18. Холбоо өөрийгөө удирдах дээд, төв, орон нутгийн байгууллагатай байна.
19. Холбооны эрх барих дээд байгууллага нь холбооны чуулга мөн. Ээлжит чуулганыг 4-5 жилд 1 удаа хийх бөгөөд түүний хугацаа, хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөл товлон зарлана. Чуулганаар холбооны дүрэм, үйл ажиллагааны зорилго, чиглэлийн биелэлт, холбоог байгуулах, өөрчлөх, татан буулгах үндэслэл, Монгол оронд менежментийг хөгжүүлэх стратегийн болон тулгамдсан асуудлыг хэлэлцэж удирдах зөвлөлийг сонгож байгуулна.
20. Холбооны ээлжит бус чуулганыг удирдах зөвлөлийн болон холбооны нийт гишүүдийн гуравны нэгийн саналаар зарлан хуралдуулж болно.
Гурав. Холбооны удирдах зөвлөл, түүний эрх хэмжээ
21. Чуулганы чөлөө цагт эрх барих төв байгууллага нь Холбооны Удирдах Зөвлөл мөн. Удирдах Зөвлөлийн гишүүдийн тоог чуулганаас тухай бүр тогтоож байх боловч түүний доод хязгаар нь 9, дээд хязгаар 15 байна. Удирдах зөвлөлийн гишүүдийг холбооны чуулганаас олонхийн саналаар 5 жилийн хугацаатай сонгоно.
22. Удирдах зөвлөл холбооны тэргүүнийг сонгон чуулганы шийдвэрийг биелүүлэх ажлыг зохион байгуулж, холбооны өмнө тулгарсан зарчмын болон ажил төрлийн асуудлыг шийдвэрлэх үндсэн үүрэгтэй. Удирдах зөвлөл нь жилд 4-өөс доошгүй удаа хуралдах бөгөөд гишүүдийн 55 хувиас доошгүй ирцтэй тохиолдолд хурлыг хүчинтэйд тооцно.
23. Удирдах зөвлөлийн хуралдааныг холбооны тэргүүн зарлан хийлгэж дор дурьдсан асуудлыг хэлэлцэж хуралд ирсэн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Үүнд:
а. Холбооны дүрэмд оруулах нэмэлт, өөрчлөлт;
б. Холбооны дүрэм, чуулганы шийдвэрийн биелэлт;
в. Удирдах зөвлөлийн гишүүдийн ажлын байдал, тайлан;
г. Холбооны тэргүүнийг сонгох, чөлөөлөх;
д. Олон улсын болон бүс нутгийн менежментийн байгууллагад гишүүнээр элсэх, гэрээ хэлэлцээрт нэгдэн орох, түүнээс гарах;
е. Холбооны төсөв, төлөвлөгөө түүний гүйцэтгэлийн тайлан;
ж. Холбооны өмч хөрөнгийн ашиглалт зарцуулалт, түүнийг захиран зарцуулах талаар холбооны тэргүүний эрх хэмжээг тогтоох;
з. Холбооны чуулганы онцгой эрх хэмжээнд үл хамаарах бусад асуудал.
24. Удирдах зөвлөлийн ажлыг тэргүүн чиглүүлэн зохион байгуулах бөгөөд дотоод зохион байгуулалт, арга зүйн ажлыг эрхлэх ажлын алба /аппарат/-тай байж болно. Түүний бүтэц, орон тоог холбооны тэргүүн тогтоож, ажил хариуцсан хүмүүсийг томилно.
Удирдах зөвлөлийн ажлын албаны үүрэг:
а. Холбооны чуулган, удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх, ажлыг зохион байгуулах;
б. Гишүүн байгууллага, хүмүүстэй ажиллаж тус дэмжлэг үзүүлэх;
в. Холбооны салбар зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулалт, арга зүйн удирдлагаар хангах;
г. Холбооны аж ахуй, санхүүгийн үйл ажиллагааг эрхлэн явуулах;
д. Холбооны дотоод, гадаадын байгууллагуудтай тогтоосон өдөр тутмын харилцааг эрхлэн гүйцэтгэх;
е. Удирдах зөвлөлийн хуралдааны бэлтгэлийг хангаж зарлан хуралдуулах;
ж. Дүрмийн зорилгоос урган гарсан бусад чиг үүрэг.
25. Холбооны орон нутгийн болон анхан шатны байгууллага нь аймаг, хотын зөвлөл, түүний салбар мөн. Эдгээр зөвлөлийг гишүүдийн тоо, ажлын цар хүрээг харгалзан удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулна.
26. Орон нутгийн зөвлөл нь өөрийн ажиллаж буй нутаг дэвсгэрт холбооны зорилт, удирдах байгууллагуудын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг гишүүдийнхээ хүчээр зохион байгуулна. Аймаг, хотын зөвлөл нь ажлынхаа тайланг удирдах зөвлөлд танилцуулж байна. Эдгээр зөвлөлийн өдөр тутмын ажлыг зөвлөлийн зохицуулагч, дэд зохицуулагч удирдан явуулна.
27. Аймаг, хотын зөвлөл, түүний салбар нь энэ дүрэм, удирдах зөвлөлөөс баталсан зааврын дагуу ажиллана.
Дөрөв. Холбооны мөнгөн санхүү, эд хөрөнгийн эрх
28. Холбоо мөнгөн санхүүтэй байх бөгөөд тэр нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
а. Гишүүн байгууллагын төлбөр, хандив жилд 250,000 – 350,000 төгрөг;
б. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
в. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
г. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;
29. Орон нутгийн зөвлөл нь холбооны удирдах зөвлөлийн зөвшөөрснөөр бие даасан эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэртэй бол банкинд харилцах данс нээж хуулийн этгээдийн эрх эдэлж болно.
30. Холбоо болон салбар зөвлөлүүд нь дүрмийн дагуу явуулах үйл ажиллагааны явцад хуримтлагдсан мөнгөн хөрөнгө, эд хогшилтой байх бөгөөд түүнийгээ захиран зарцуулах эрхтэй.
31. Холбоо өөрийн ивээл доор сургалт, судалгааны болон мэдээлэл, сурталчилгаа, зөвлөлгөө өгөх зэрэг үйл ажиллагаа эрхэлсэн салбар нэгж байгуулан ажиллуулж, түүний орлогыг захиран зарцуулж болно. Холбоо нь дэлхийн орнуудын нийтлэг жишгээр төв орон нутгийн удирдах ажилтан, мэргэжилтэнд менежментийн урт богино хугацааны сургалт явуулах, зөвлөлгөө өгөх, хурал семинар зохион байгуулах, гишүүн байгууллага, хувь хүмүүсийн орон сууц нийгмийн асуудлыг шийдвэрлэх зориулалтаар сургалт, оффис, үйлчилгээ, орои сууц, зочид буудал бүхий цогцолбор менежментийн төвийг байгуулан ажиллаж болно.
Тав. Холбоог өөрчлон байгуулах, татан буулгах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам
32. Холбоог төрийн бус байгууллагын тухай хуульд заасан үндэслэлээр өөрчлөн байгуулах /бусад байгууллагатай нэгдэх, тусгаарлах/, татан буулгах асуудлыг гишүүд, орон нутгийн байгууллагын саналыг харгалзан холбооны чуулганаас төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Энэ нөхцөлд холбооны хөрөнгийг төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь заалтад нийцүүлэн шилжүүлэх буюу зарцуулна.
33. Холбооны дүрэмд зайлшгүй нөхцөл шаардлагын улмаас Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулж болно.Нэг. Ерөнхий зүйл

33. Холбооны дүрэмд зайлшгүй нөхцөл шаардлагын улмаас Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулж болно.